Журам шинэчлэн батлах тухай




Скачать 167.07 Kb.
НазваниеЖурам шинэчлэн батлах тухай
Дата конвертации17.12.2013
Размер167.07 Kb.
ТипДокументы
МОНГОЛ УЛСЫН  ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2008 оны 3 дугаар сарын 26-ны  өдөр      Дугаар 120  Улаанбаатар хот 


ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ 
Соёлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 
1. "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, онцгой амжилт гаргасан соёлын ажилтан, уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам"-ыг 1 дүгээр, "Онцгой амжилт гаргасан  уран бүтээлчдэд олгох мөнгөн шагналын хэмжээ"-г 2 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн жагсаалт"-ыг 3 дугаар, "Олон улсын хэмжээнд зохиогддог өсвөрийн уран бүтээлчдийн соёл, урлагийн их наадам, уралдааны жагсаалт"-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус шинэчлэн баталсугай. 


2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан "Журам шинэчлэн батлах тухай" Засгийн газрын 2005 оны 7 дугаар сарын 14-ний  өдрийн 165 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

Монгол Улсын Ерөнхий сайд                    С.БАЯР

Боловсрол, соёл, шинжлэх 
ухааны сайд                                   Н.БОЛОРМАА


Засгийн газрын 2008 оны 120 дугаар 
тогтоолын 1 дүгээр хавсралт

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ СОЁЛ, УРЛАГИЙН 
ИХ НААДАМ, УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН, НОМЫН ЯАРМАГТ 
ОРОЛЦОЖ ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН СОЁЛЫН АЖИЛТАН, 
УРАН БҮТЭЭЛЧДЭД МӨНГӨН ШАГНАЛ ОЛГОХ ЖУРАМ


Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү журмын зорилго нь соёл, урлагийн бүтээл, соёлын ажилтан, уран бүтээлчдийн оюуны болон ур чадварын үнэлэмжийг дээшлүүлж, соёл, урлагийн салбарт өндөр амжилт гаргах идэвхи сонирхлыг өрнүүлэх, улмаар дэлхийн хэмжээнд өөрийн орны урлагийн нэр хүнд, байр суурийг дээшлүүлэхэд оршино.

1.2. Олон улсын хэмжээнд зохиогддог соёл, урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг /цаашид их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг гэх/-т тэргүүн байр      /гран при/, нэгдүгээр байр /алтан медаль/, хоёрдугаар байр /мөнгөн медаль/, гуравдугаар байр /хүрэл медаль/-нд шалгарсан уран бүтээлчдийг шагнахад энэхүү журмыг баримтална. 


Хоёр. Шагнал олгох зарчим

2.1. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгохдоо их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагийн албан ёсны урилга, тэмдэглэл, байр эзэлсэн тухай батламж (гэрчилгээ, диплом, үнэмлэхний албан ёсны орчуулга), соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний санал зэргийг үндэслэн шагнал олгох шийдвэрийг Засгийн газар гаргана. 

2.2. Соёлын ажилтан, уран бүтээлчид их наадам, уралдаан,  үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт үзүүлсэн  тухайгаа холбогдох баримт бичгийн хамт соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад их  наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармаг  дууссанаас хойш 90 хоногийн  дотор ирүүлнэ. 
2.3. Уран бүтээлчийн мөнгөн шагналаас соёлын ажилтан, сургагч багш, менежер, бүтээлийн зохиогч болон харьяалагдаж байгаа байгууллагад нь тодорхой хувь ногдуулах асуудлыг гэрээгээр зохицуулна. Гэрээний үлгэрчилсэн загварыг Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага батална. 

2.4. Их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт          2-4 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тохиолдолд гишүүн тус бүрт энэ тогтоолын 2 дугаар хавсралтад заасан мөнгөн шагналын      25 хувьтай тэнцэх мөнгөн шагнал; 5 болон түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй оролцсон тохиолдолд хамтлагт нь 2 дугаар хавсралтын дагуу мөнгөн шагналыг олгоно. 
2.5. Уран бүтээлч жилд нэг уран бүтээлээр 2-оос дээш удаа их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож, амжилт гаргасан тохиолдолд уран бүтээлчийн үзүүлсэн хамгийн өндөр амжилтаар мөнгөн шагналыг нэг удаа олгоно. 
2.6. Мөнгөн шагналд зориулах хөрөнгийг жил бүрийн төсөвт тусган, Соёл, урлагийг хөгжүүлэх сангаар дамжуулан санхүүжүүлнэ. 
2.7. Мөнгөн шагнал олгоход зориулсан хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулахыг хориглоно.


Засгийн газрын 2008 оны 120 дугаар 
тогтоолын 2 дугаар хавсралт

ОНЦГОЙ АМЖИЛТ ГАРГАСАН СОЁЛЫН УРАН БҮТЭЭЛЧДЭД ОЛГОХ МӨНГӨН ШАГНАЛЫН ХЭМЖЭЭ

1. Дуу, хөгжим, бүжиг, циркийн төрлөөр шалгарсан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагнал:



Ангилал

Төрөл

Байр

Мөнгөн шагналын хэмжээ /сая.төгрөг/

1

"А"

Дуу, хөгжим, бүжиг

Тэргүүн шагнал

/гран при/

80.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

65.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

52.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

40.0

Цирк

Тэргүүн шагнал

/гран при/

65.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

52.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

40.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

34.0

2

"Б"

Дуу, хөгжим, бүжиг

Тэргүүн шагнал

/гран при/

34.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

29.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

24.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

19.0

Цирк

Тэргүүн шагнал

/гран при/

24.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

21.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

19.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

16.0

2. Кино театр, дүрслэх урлаг, номын яармаг, утга зохиолын төрлөөр шалгарсан уран бүтээлчдэд олгох мөнгөн шагнал:



Ангилал

Төрөл

Байр

Мөнгөн шагналын хэмжээ

/сая төгрөг/

1

"А"

Кино

Тэргүүн шагнал

65.0

Театр

Тэргүүн шагнал

65.0

Дүрслэх урлаг

Тэргүүн шагнал

65.0

Номын яармаг

Тэргүүн шагнал

65.0

Утга зохиол

Тэргүүн шагнал

65.0

2

" Б"

Кино

Тэргүүн шагнал

34.0

Театр

Тэргүүн шагнал

24.0

Дүрслэх урлаг

Тэргүүн шагнал

24.0

Номын яармаг

Тэргүүн шагнал

24.0

Утга зохиол

Тэргүүн шагнал

24.0

3. Өсвөрийн уран бүтээлчдэд олгох мөнгөн шагнал:



Ангилал

Төрөл

Байр

Мөнгөн шагналын хэмжээ /сая.төгрөг/

1

"А"

зэрэглэл

Дуу, хөгжим, бүжиг

Тэргүүн шагнал

/гран при/

34.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

29.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

24.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

19.0

Цирк

Тэргүүн шагнал

/гран при/

24.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

19.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

14.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

9.0

2

"Б"

зэрэглэл

Дуу, хөгжим, бүжиг

Тэргүүн шагнал

/гран при/

24.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

19.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль

14.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

9.0

Цирк

Тэргүүн шагнал

/гран при/

19.0

Нэгдүгээр байр

/алтан медаль/

14.0

Хоёрдугаар байр

/мөнгөн медаль/

9.0

Гуравдугаар байр

/хүрэл медаль/

4.0



Засгийн газрын 2008 оны 120 дугаар

тогтоолын 3 дугаар хавсралт

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ СОЁЛ,

УРЛАГИЙН ИХ НААДАМ, УРАЛДААН, ҮЗЭСГЭЛЭН, НОМЫН

ЯАРМАГИЙН ЖАГСААЛТ

Ангилал

Төрөл

Давтамж

"А"

Бүжгэн жүжиг

1. АНУ-д зохиогддог Нью-Йоркийн олон улсын сонгодог бүжгийн уралдаан

4 жил тутам

2. ОХУ-ын Москва хотод зохиогддог Ю.Н.Григоровичийн нэрэмжит олон улсын сонгодог бүжгийн уралдаан

4 жил тутам

3. Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод зохиогддог олон улсын сонгодог бүжгийн уралдаан

4 жил тутам

4. АНУ-д зохиогддог Жаксоны олон улсын сонгодог бүжгийн уралдаан

4 жил тутам

5. ОХУ-ын Пермь хотод зохиогддог олон улсын сонгодог бүжгийн уралдаан

2 жил тутам

6. БНХАУ-ын Шанхай хотод зохиогддог олон улсын сонгодог бүжгийн уралдаан

4 жил тутам

Дуу, хөгжим

1. ОХУ-ын Москва хотод зохиогддог П.И.Чайковскийн нэрэмжит уралдаан

4 жил тутам

2. Бүгд Найрамдах Итали Улсын Буссето хотод зохиогддог "Бердианы дуу хоолой" олон улсын дуурийн дуулаачдын уралдаан

Жил  тутам

3. ЮНЕСКО-гоос зохион байгуулдаг хөгжмийн зохиолчдын уралдаан

2 жил тутам

4. Бүгд Найрамдах Польш Улсад зохиогддог Ф.Шопены нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан

Жил тутам

5. Бүгд Найрамдах Австри Улсын Зайльцбург хотод зохиогддог А.Моцартын нэрэмжит уралдаан

3 жил тутам

6. Бүгд Найрамдах Австри Улсын Вена хотод зохиогддог олон улсын хөгжимчдийн наадам

2 жил тутам



"А"

7. БНХАУ-ын Соёлын яамнаас зохион байгуулдаг олон улсын дуу, хөгжмийн уралдаан (төгөлдөр хуур, хийл, дуулаач)

2 жил тутам

8. АНУ-ын Миссисури муж улсад зохиогддог олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан

2 жил тутам

9. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Цикау хотод зохиогддог Р.Шуманы нэрэмжит олон улсын төгөлдөр хуурчдын уралдаан

4 жил тутам

10. ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогддог Б.К.Прокофьевын нэрэмжит уралдаан

4 жил тутам

"Б"

Бүжгэн жүжиг

1. Япон Улсад зохиогддог Ази, Номхон далайн орнуудын олон улсын  сонгодог бүжгийн уралдаан

2 жил тутам

2. Бүгд Найрамдах Болгар Улсын Варна хотод зохиогддог олон улсын сонгодог бүжгийн уралдаан

4 жил тутам

Дуу, хөгжим

1. ОХУ-д зохиогддог М.И.Глинкийн нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаан

2 жил тутам

2. ОХУ-д зохиогддог Римский-Корсаковын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаан

2 жил тутам

3. ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогддог Е.Образцовагийн нэрэмжит олон улсын дуурийн залуу дуулаачдын уралдаан

2 жил тутам

4. АНУ-д зохиогддог Барток Кабалевский- Прокофьевын нэрэмжит төгөлдөр хуурчдын уралдаан

Жил тутам



"А"

Цирк

1. Монакогийн Вант Улсын Монте Карлод зохиогддог дэлхийн  циркчдийн их наадам

2 жил тутам

2. БНХАУ-ын Ухань, Учо хотуудад зохиогддог олон улсын циркчдийн уралдаан

Жил тутам

Кино

1. АНУ-ын Кино урлагийн академиас зохион байгуулдаг Оскарын кино их наадам

Жил тутам

2. Бүгд Найрамдах Франц Улсад зохиогддог Каннын кино их наадам

Жил тутам



"А"

3. Бүгд Найрамдах Итали Улсад зохиогддог Венецийн кино наадам

Жил тутам

4. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохиогддог Берлиниарь кино их наадам

Жил тутам

Театр

1. ЮНЕСКО-гийн ITI-гаас зохион явуулдаг олон улсын театрын фестиваль

Жил тутам

2. ОХУ-д зохиогддог А.П.Чеховын нэрэмжит олон улсын театрын фестиваль

Жил тутам

Дүрслэх урлаг

1. Бүгд Найрамдах Солонгос Улсад зохиогддог  Кванжоу орчин үеийн шинэ урлагийн олон улсын биенналь

2 жил тутам

2. Бүгд Найрамдах Итали Улсад зохиогддог Венецийн биенналь

2 жил тутам

3. Япон Улсад зохиогддог  Ёкохамагийн треминаль

3 жил тутам

4. БНХАУ-д зохиогддог Бээжингийн биенналь

2 жил тутам

Утга зохиол

1. Дэлхийн утга зохиолын Нобелийн шагнал

Жил тутам

2. АНУ-ын Оклахомагийн их сургуулийн

Ньюстдант  шагнал

Жил тутам

3. Шведийн Вант Улсын Засгийн газраас зохион байгуулдаг Астрид Линдгерний  нэрэмжит хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан

Жил тутам

"Б"

Театр

1.  Их Британи, Умард Ирландын  Нэгдсэн Вант Улсад зохиогддог /Эдинбург/ олон улсын театрын уралдаан

4 жил тутам

2. ОХУ-д зохиогддог "Алтан маск" театрын уралдаан

Жил тутам

3. Япон Улсад зохиогддог Токиогийн олон улсын театрын наадам

2 жил тутам

Цирк

1. ОХУ-ын Санкт-Петербург хотод зохиогддог циркчдийн олон улсын уралдаан

Жил тутам



"Б"

2. Шведийн Вант Улсад зохиогддог Хатан хааны нэрэмжит циркчдийн олон улсын уралдаан

Жил тутам

3. Бүгд Найрамдах Унгар Улсын Будапешт хотод зохиогддог циркчдийн уралдаан

Жил тутам

4. Швейцарийн Холбооны Улсын Цюрих хотод зохиогддог циркчдийн уралдаан

Жил тутам

Кино

1. Япон Улсын Токио хотод зохиогддог кино наадам

2 жил тутам

2. Япон Улсын Ямагата хотод зохиогддог баримтат киноны их наадам

2 жил тутам

3. ОХУ-д зохиогддог Москвагийн киноны их наадам

2 жил тутам

4. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохиогддог Берлиний баримтат киноны их наадам

3 жил тутам

5. Япон Улсын Фукуокад зохиогддог кино наадам

Жил тутам

Хүүхэлдэйн урлаг

1. Азийн орнуудын хүүхэлдэйн театруудын их наадам

2 жил тутам

Дүрслэх урлаг

1. Япон Улсад  ЮНЕСКО, Японы Азийн соёлын төвөөс зохион байгуулдаг "Noma" Ази, Номхон далайн орнуудын олон улсын хүүхдийн  номын зургийн уралдаан

2 жил тутам

2. Бүгд Найрамдах Словак Улсын Братислав хотод зохиогддог "Алтан алим" хүүхдийн номын зургийн олон улсын уралдаан

2 жил тутам

Номын яармаг

1. Холбооны Бүгд найрамдах Герман Улсын Франкфурт хотод зохиогддог олон улсын номын яармаг

Жил тутам

2. Бүгд Найрамдах Итали Улсын Венец хотод зохиогддог "Номын төслийн уралдаан"

Жил тутам

Утга зохиол

1. Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад зохиогддог Георг Бюхнерийн нэрэмжит олон улсын уралдаан

Жил тутам

2. Ханс Кристиан Андерсены нэрэмжит хүүхдэд зориулсан утга зохиолын уралдаан

Жил тутам















Засгийн газрын 2008 оны 120 дугаар

тогтоолын 4 дүгээр хавсралт

ОЛОН УЛСЫН ХЭМЖЭЭНД ЗОХИОГДДОГ ӨСВӨРИЙН

УРАН БҮТЭЭЛЧДИЙН ИХ НААДАМ, УРАЛДААНЫ ЖАГСААЛТ

Ангилал

Төрөл

Давтамж

"А"

Дуу, хөгжим

1. ОХУ-д зохион байгуулагддаг П.И.Чайковскийн нэрэмжит залуу хөгжимчдийн уралдаан (төгөлдөр хуур, хийл, виолончель)

2 жил тутам

"Б"

1. Бүгд Найрамдах Франц Улсад зохиогддог М.Магины нэрэмжит олон улсын өсвөрийн төгөлдөр хуурчдын уралдаан

Жил тутам

2. Бүгд Найрамдах Чех Улсад зохиогддог  Косианы нэрэмжит олон улсын залуу хийлчдийн уралдаан

жил тутам

"А"

Цирк

1. Монакогийн Вант Улсын Монте-Карлод зохиогддог дэлхийн өсвөрийн  циркчдийн их наадам

Жил тутам

2. Бүгд Найрамдах Франц Улсын Парис хотод зохиогддог өсвөрийн циркчдийн уралдаан

Жил тутам

"Б"

1. БНХАУ-ын Ухань, Учо хотуудад зохиогддог олон улсын өсвөрийн циркчдийн уралдаан

Жил тутам





Добавить документ в свой блог или на сайт

Похожие:

Журам шинэчлэн батлах тухай iconМонгол улсын хууль 2007
Монгол Улсын 2008 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хууль1, Төсвийн байгууллагын удирдлага,...

Журам шинэчлэн батлах тухай iconБаяр ын ө др үү д, ээлжийн амралтын ч ө л өө олгох журам
Хэрэв та доор дурдсан журмаас өөр журам боловсруулахыг хүсч байвал, өөрийн хэрэгцээндээ нийцүүлэн өөрчлөх хэрэгтэй. Хэрэв та томоохон...

Журам шинэчлэн батлах тухай iconЗєвлємж тєрийн бус байгууллагыг улсын бїртгэлд бїртгэх тухай
Улсын бїртгэлийн хэлтэст зарим хуулийн этгээдийг шилжїїлэн бїртгэх, Тєрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын...

Журам шинэчлэн батлах тухай iconМонгол улсын хууль 2010
Монгол Улсын 2011 оны төсвийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай1, Төсвийн тогтвортой байдлын тухай2, Төсвийн...

Журам шинэчлэн батлах тухай iconМонгол улс
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37. 1 дэх хэсэг, Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн 12 дугаар...

Журам шинэчлэн батлах тухай iconЗарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай улсын их хурлын тогтоолын төслийн талаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөРҮҮтэй саналын томъёолол
Улсын Их Хурлын гишүүн Ц. Сэдванчиг, Б. Бат-Эрдэнэ нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн “Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт...

Журам шинэчлэн батлах тухай iconБайгаль орчин, аялал жуулчлалын яам
Эрсдлийн үнэлгээний талаархи хууль эрхзүйн баримт бичигт өөрчлөлт оруулах тухай 3

Журам шинэчлэн батлах тухай iconКомпьютерийн сүлжээнийний үндэс хичээлийн бие даах ажлын  сэдвийн  хуваарь
Дэлхийн алдартай интернэтийн болон компьютерийн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажилгаа явуулдаг пүүс комданиудын тухай судлах

Журам шинэчлэн батлах тухай iconНэг. Багц цаг биелүҮлсэн эмнэлгийн мэргэжилтний нэрс
Эрүүл мэндийн тухай Монгол Улсын хуулийн 17 дугаар зүйл, “Эмнэлгийн мэргэжилтний мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох,...

Разместите кнопку на своём сайте:
kaz2.docdat.com


База данных защищена авторским правом ©kaz2.docdat.com 2013
обратиться к администрации
kaz2.docdat.com
Главная страница